Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хаярьяа Боловсролын хүрээлэн МУИС-ын Эмерит профессор, Академич С.Нарангэрэлийн 2015 онд нийтийн хүртээл болгосон “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийг энэ оны төрийн шагналд дэвшүүлэхээр болжээ.
Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл энэ сарын 14-ны өдөр Академич С.Нарангэрэлийн “Монголчуудын ёс суртахууны цагаан толгой” бүтээлийн нэрийг дэвшүүлэхээр нууц санал хураасан бөгөөд бүтээл Эрдмийн зөвлөлийн гишүүдээс 100 дэмжлэгийг авчээ.