07-30.jpg

2021-09-16 15:29
Боловсрол бол улс үндэстний хөгжил, эрүүл нийгэм оршин байхын үндэс мөнөөс мөн бөгөөд Хорват улсын шинжээч Катарина Томашевский боловсролын 4A зарчмыг тодорхойлохдоо Acceptable буюуХүлээн зөвшөөрөгдсөн байдал Available буюуХүрэлцээтэй байх Accessibleбуюу Хүртээмжтэй байх Adaptable буюуЦаг үедээ нийцсэн байх зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан байдаг. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд бид Ковидтой тэмцээд завгүй байх үед ирээдүй хойч үеийн маань боловсролын хүртээмжтэй холбоотой асуудал бидний санааг зовоох болсон. Жишээ нь: 2020 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгаанд сурагчдын 16% орчим нь теле хичээлийг хангалттай […]

05-43.jpg

2021-09-16 14:51
Коронавируст халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа. Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-ийн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрт нь олгож байна. Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг […]

03-51.jpg

2021-09-16 14:21
Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ тухай тодорхой заасан байдаг ч жолооч нар мөрддөггүйгээс авто замд түгжрэл үүсгэж, зорчигчид бууж, суухад хүндрэл болохоос гадна нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг. Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл: -Одоо […]

02-57.jpg

2021-09-16 14:11
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхэллээ. Уг арга хэмжээ долоо хоног буюу есдүгээр сарын 16-23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Харин арга хэмжээний албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох аж. Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж […]

11-11.jpg

2021-09-16 12:31
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эрүүл мэндийн төв тус бүрт 500 ширхэг буюу 83,000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэлжээ. Мөн 21 аймагт тус бүр 1,000 ширхэг түргэвчилсэн оношлуур, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын-Үүдэд мөн тус бүр 1,000 оношлуур өгсөн байна. Түүнчлэн PCR шинжилгээний оношлуур тус бүр нь 2,000 ширхэг зэрэг […]

10-11.jpg

2021-09-16 12:08
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм. Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр […]

09-22.jpg

2021-09-16 12:04
Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын […]

08-29.jpg

2021-09-16 11:50
Сүүлийн 24 цагт 3234 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 497 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд 4767 иргэн эдгэрсэн байна. Харин архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  3 эмэгтэй,  5 эрэгтэй, нийт  8 хүн  энджээ. Шинээр илэрсэн тохиолдлын  1785 нь Улаанбаатар хотод,   1449 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт 200 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  21 075 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1140, […]

03-50.jpg

2021-09-16 10:28
Үндэсний номын баяр энэ намар 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм. УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д “Үндэсний бичиг соёл, […]

01-59.jpg

2021-09-16 10:11
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 40 цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дээрх цэгүүдэд нийт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5,352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунг 183, II тунг 600, нэмэлт сэргээх тунг 4,637 буюу нийт 5,420 иргэн хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, […]