Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхэллээ.
Уг арга хэмжээ долоо хоног буюу есдүгээр сарын 16-23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Харин арга хэмжээний албан ёсны нээлт маргааш буюу есдүгээр сарын 17-нд болох аж.
Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэлж буй бөгөөд Монгол орны мал аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг долоо хоногийн турш нэг дороос авах боломжтой гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Есдүгээр сарын 16. ПҮРЭВ ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 10.00-17.00 Мал аж ахуйн салбарын өдөрлөг
- 10.00-10.10 Өдөрлөгийн нээлт
- 10.10-10.30 Мал аж ахуйн салбарын ололт, амжилт
- 10.30-10.50 Монгол орны бэлчээрийн менежмент /Танилцуулга/
- 10.50-11.10 Малын тэжээл үйлдвэрлэл /Танилцуулга/
- 11.10-11.30 Мал үржүүлэг, технологийн болон мал бүртгэлжүүлэлтийн ажил үйлчилгээ /Танилцуулга/
- 11.30-11.40 Гүн хөлдөөсөн үрээр малд зохиомол хээлтүүлэг хийх арга, технологи /Танилцуулга/
- 11.40-12.00 Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл /Танилцуулга/
- 14.00-14.30 Мал эмнэлгийн ерөнхий газрын танилцуулга /Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинат ТӨХК/
- 14.30-15.00 Мал, амьтны эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ урьдчилан сэргийлэлт /Цуврал нэвтрүүлэг/
- 15.00-15.30 Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийн ашиглалт, үйлчилгээ /Цуврал нэвтрүүлэг/
- 15.30-16.00 Мал эмнэлгийн оношилгоо, лабораторийн үйл ажиллагаа /Цуврал нэвтрүүлэг/
- 16.00-17.00 Мал эмнэлгийн эм, био бэлдмэл үйлдвэрлэл /Цуврал нэвтрүүлэг/
- 17.00-17.05 Өдөрлөгийн хаалт.
Есдүгээр сарын 17. БААСАН ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 11.30-13.30 Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа (тусгай хөтөлбөрийн дагуу (VIP төлөөлөгчдөд зориулсан арга хэмжээ хамаарна)
- 12.30-13.30 Хөдөө аж ахуйн салбарт гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үр дүнгийн талаарх танилцуулга, Хүнс үйлдвэрлэлийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга
- 13.30-15.00 “Эх орны сүү, эрүүл хүнс” өдөрлөг (Шинэ бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа, сүү, бүүн бүтээгдэхүүний ач холбогдол)
- 15.00-16.00 “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээ
- 16.00-18.00 “Бэлчээрийн монгол махаар Дэлхийг дайлъя” өдөрлөг, шинэ төрлийн мах, махан бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа
Есдүгээр сарын 18. БЯМБА ГАРАГ
- 10.00–19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 13.00-17.00 Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг
- 13.00-13.15 Өдөрлөгийн нээлт
- 13.15-13.55 Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн мэндчилгээ, арга хэмжээ
- 13.55-14.15 Томоохон аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулах арга хэмжээ
- 14.15-15.00 Хэрэглэгчдийг урамшуулах, худалдан авалтыг идэвхжүүлэх арга хэмжээ
- 15.00-17.00 Шинэ бүтээгдэхүүний танилцуулга /загварын үзүүлбэр/
Есдүгээр сарын 19. НЯМ ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 11.00-14.00 Ургамлын гаралтай хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг, Бялуу, амттаны үйлдвэрлэлийн танилцуулга, Шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, Танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн
- 14.00-14.30 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит Грантын шагнал хүртсэн бүтээлүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга
- 14.30-17.00 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өдөрлөг, мастер тогоочдын шоу, “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг, Бариста&Бартендер шоу
Есдүгээр сарын 20. ДАВАА ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 10.00-17.00 Газар тариалангийн салбарын өдөрлөг
- 10.00-12.00 “Өрхийн тариалан -2021” хөдөлгөөний танилцуулга, хүнсний ногооны таримлын нэр төрөл, технологийн мэдээлэл, ногоог нөөшлөх, хөлдөөх хатаах технологийн сургалт /Монгол ногоо төсөл/
- 12.00-13.30 Ургамал, газар тариалангийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга
- 13.30-14.00 -Хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, нөөшилсөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа /Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэл, үрийн худалдаа, төслийн үр дүн, хүлэмжийн ногооны нэр төрөл үзэсгэлэн худалдаа, технологи, Хүнсний ногооны усалгаа, ургамал хамгаалал. Видео хичээл орно.
- 14.00-16.00 CHEP сургалт. Япон улсын ногоочдыг чадавхжуулах туршлага, олон улсад нэвтрүүлсэн хөтөлбөрийн танилцуулга. /ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв/
-Хүнсний ногооны хөрсний үржил шим, бордооны туршилт үр дүн
-Хүнсний ногооны нэр төрөл, импортын ногоог бууруулах, таримлын технологи гарын авлага, зөвлөмж
- 16.00-18.00 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн дүн, зөвлөмжийг ногоочдод танилцуулах. /Ногоочдод зориулан асарт зохион байгуулах, ХААИС-н Агро Экологийн Сургууль/
- 18.00-19.00 Өдрийн дүгнэлт, зөвлөмж, хяналт
Есдүгээр сарын 21. МЯГМАР ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 11.00-15.00 B2B гэрээ, хэлэлцээ хийх хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээ /хөтөлбөрийн дагуу/
- 14.00-15.00 Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн 3 дугаар цонхны нээлтийн үйл ажиллагаа
Есдүгээр сарын 22. ЛХАГВА ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 11.00-14.00 “АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ” өдөрлөг
-Органик хүнсний талаар видео анимэйшнийг цацах
-Урлагийн арга хэмжээ
-Органик хүнс гэж юу вэ? Органик хүнсийг хэрхэн таних вэ? Товч танилцуулга
-Циркийн үзүүлбэр
-АХА тэмцээн, органик бүтээгдэхүүний дээжээр шагнах14.00-14.20 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит шагнал хүртсэн бүтээлүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга
- 14.20-17.00 Худалдааны салбарын өдөрлөг
- 14.20-14.30 Өдөрлөгийн нээлт
- 14.30-14.40 Патент, барааны тэмдэг, газарзүйн заалт сургалт, танилцуулга
- 14.40-15.00 Гарал үүслийн гэрчилгээ, REX систем гэж юу вэ?
- 15.00-15:20 МҮХАҮТ-ын нэрэмжит шагнал гардуулах, азтан шалгаруулах арга хэмжээ
- 15.20-16.00 Цахим худалдаа /www.odo.mn цахим худалдааны нэгдсэн сайт/
- 16.00-17.00 Номин Холдинг ХХК-ийн олон нийтэд чиглэсэн арга хэмжээ
Есдүгээр сарын 23. ПҮРЭВ ГАРАГ
- 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа
- 13.00-13.30 Хаалтын арга хэмжээ
- 13.30-14.30 Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ