78-3.jpg

2021-11-09 11:41
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн Хөгжлийн Банктай хамтран Улаанбаатар хотноо өнөөдөр “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ – 2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна. Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монгол Улс дахь Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын […]

155-1.jpg

2021-11-09 11:02
Монголын оюун ухааны академиас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2021” оюуны спортын аварга шалгаруулах 11 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорнод аймгуудаас шалгарсан шилдэг 72 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр бага нас, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн юм. Хоёр […]

02-17.jpg

2021-11-09 10:21
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд тэд эх орондоо хүрэлцэн ирсээр байна. Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь […]

1-10.jpg

2021-11-09 09:52
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжсэн өнгөрсөн дөрвөн жилийн биелэлтэд Үндэсний аудитын газраас аудит хийж Агаарын тухай хуулийн дагуу хэрэгжүүлсэн Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам зорилтот бүлэгтээ 100% хүрч хэрэгжээгүйг тогтоожээ. Тодруулбал, 2017-2020 онд Гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын […]

05-10.jpg

2021-11-09 09:25
Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас хийж эхэлсэн. Иргэд өөрт хамгийн ойр цэгт очиж коронавирусын вакцинаа хийлгэх боломж бөгөөд ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн сард олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалтад хамруулах талаар мэдээлж байсан юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар олон ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт […]

04-12.jpg

2021-11-09 09:16
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд иргэд: -гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, -цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, -авто зам, дугуйн зам, авто машины зогсоолыг нэмэгдүүлэх, -хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцны хамрагдалтыг нэмэгдүүлэх, -орчны бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, -хотын […]

03-14.jpg

2021-11-09 09:11
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцжээ. Улаанбаатар хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй, урт хугацааны анхдугаар хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954 онд баталснаас хойш, өнөөдрийг хүртэл зургаан удаагийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж буй тул 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын 2040 […]

02-15.jpg

2021-11-09 09:04
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй “Ойн салбарын үндэсний чуулган” эхний өдрөө “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд тахимаар болон цахимаар 200 орчим эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож санал хүсэлтээ илэрхийлж, асуудал, шийдлээ хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, Монгол улсын ойн салбарын […]

5858-1024x683.jpg

2021-11-08 18:18
Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус нэгдэн гэр хороолол болон хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зөөврийн контейнер бүхий “Magic box” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. “Magic box” төсөлд 19 аймгийн 79 сум төслөө илгээн, явуулын номын сантай болохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Тонхил сум […]

1124-1024x683.jpg

2021-11-08 16:44
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2,000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2,000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын […]