Нийслэлийн эрүүл мэндийн газар ажлын байран дээр архидан согтуурсан гэх үндэслэлээр зарим ажилтнаа чөлөөлжээ.
Энэ талаар тус газрын дарга Б.Бямбадорж “Ажлын байран дээр архидан согтуурсан үйлдэл гарсантай холбогдуулан гурван хүнд арга хэмжээ авч, хариуцлага тооцсон. Бидний зүгээс ажлын байран дээр хариуцлага алдсан үед арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй” гэлээ.
Мөн “Covid-19-ийн үед үзүүлж буй тусламж арга хэмжээний талаар “Цар тахлын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд 40.2 тэрбумын төслийг Нийслэлийн засаг даргын зөвлөлд танилцуулсан. Нийслэлийн эрүүл мэндийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд Double ачаалалтай ажиллаж байгаа тул туйлдлын хам шинж илэрч байна. Үүнээс гарахын тулд Нийслэлийн Засаг даргын зөвлөлд есөн хүний бүрэлдэхүүнтэй Covid-19-ийн эсрэг ажиллах хэлтэс байгуулах саналаа тавьж батлуулсан ч нэмэлтээр хүн ажиллуулж чадахгүй байна” гэв.