Коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас хийж эхэлсэн. Иргэд өөрт хамгийн ойр цэгт очиж коронавирусын вакцинаа хийлгэх боломж бөгөөд ЭМЯ болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар өнгөрсөн сард олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалтад хамруулах талаар мэдээлж байсан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар олон ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэх боломжтой талаар дахин мэдээлжээ. Тухайлбал, 70 ба түүнээс дээш тооны ажилтантай аж ахуйн нэгжүүд явуулын баг дуудан, байгууллага дээрээ вакцины III тунг хийлгэж болох юм байна.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  96652404, 88094611 утсаар лавлана уу.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн