Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Украины телевизийн эфирээр “Орос Украиныг өдөөн хатгаж, түрэмгий авирласаар байна. Ийм нөхцөлд энэ долоо хоногт Москвад тодорхой мессеж илгээх нь туйлын чухал. Украин, АНУ хоёр Оросын түрэмгий үйлдлийн эсрэг нэгдмэл байр суурьтай байгаа. Бидэнд хүчирхэг холбоотнууд, түншүүд бий. Орос түрэмгийллээ өргөжүүлнэ гэвэл Кремль өндөр үнэ төлөхөд бэлэн байх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Сайд өмнө нь Украйн, АНУ хоёр 11-р сарын 10-нд Вашингтонд стратегийн түншлэлийн комиссын хуралдаанаа хийж, стратегийн түншлэлийн шинэ дүрэмд гарын үсэг зурах талаар мэдээлж байсан юм.