89-4.jpg

2021-11-12 11:11
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газарт “Шишгэд” голын мөс цөмөрч нэг автомашин живсэн тухай дуудлага өнгөрөгч арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг  “Шишгэд” […]

55-4.jpg

2021-11-12 11:03
1989 оноос хойш НҮБ-ийн санаачлагаар дэлхийн ихэнх улс орнууд “Дэлхийн чанарын өдөр”-ийг 11 сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил Манай улс “Чанар- тогтвортой хөгжил” уриан дор Үндэсний чанарын чуулганыг Шадар сайдын ивээл дор зохион байгууллаа. Уг үндэсний чуулганаас АПУ Дэйри ХХК-ны Сайн актив брэнд “Шилдэг бүтээгдэхүүн” шагналыг авлаа. Сайн актив […]

78-6.jpg

2021-11-12 10:44
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувь алдалтын актад үндэслэн нийгмийн халамж үйлчилгээний төвөөс тэтгэмж олгодог. Монгол Улсын хэмжээнд 110 мянга 393 хүн энэхүү тэтгэмжийг авдаг байна. Хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэнд өнгөрсөн жилд 387.6 тэрбум төгрөгийн төсөв зарцуулжээ. Гэхдээ энэ мөнгө шаардлагатай иргэнд очиж байгаа эсэхийг холбогдох яамнаас нь шалгаж байгаа бөгөөд одоогоор 244 хүний тэтгэмжийг түр […]

77-4.jpg

2021-11-12 10:26
Дэлхийн Эрчим Хүчний Зөвлөлийн Монгол дахь салбар хороо Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний салбар өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаад буй тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад голлох байр суурьтай, чухал салбар билээ. Тиймээс эдгээр асуудлуудын талаарх залуу мэргэжилтнүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үүнийг шийдэхэд манлайлан оролцох […]

05-15.jpg

2021-11-12 10:18
Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өргөтгөсөн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Уг төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаачид, иргэдээс санал […]

22-1.jpg

2021-11-12 10:16
Монгол Улсын 2.3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэсэн зар raidforums.com гэх хакеруудын сайтад байршсан асуудлаар Тагнуулын Ерөнхий газар, Үндэсний дата төв, Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн газар хуралдаж байна. Дээрх хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ. raidforums.com сайтын мэдээллийн санд хүмүүсийн нэр, овог, утасны дугаар, имэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг […]

44-5.jpg

2021-11-12 10:08
Дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Долоо дахь жилдээ зохион […]

7-9.jpg

2021-11-12 09:59
Улаанбаатар хот нь Монгол орны амьтны аймгийн мужлалаар Хэнтийн тойрогт хамаардаг бөгөөд тайгын хамгийн өмнөд захын салбар уулст хамаарах тул тайга болон ойн бүсийн олон зүйл амьтдын тархац нутгийн өмнөд хил болдгоороо онцлогтой. Нийслэлийн байгаль орчны газраас хөхтөн амьтдын тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, мөн өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг тодорхойлох […]

03-9-1.jpg

2021-11-12 09:20
Улаанбаатар хотод өнөөдөр (2021.11.12) явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2021.11.11) Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунд 54, хоёр дахь тунд 178, гурав дахь тунд 3866, нийт 4098 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний […]

03-19.jpg

2021-11-12 09:20
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ. Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх […]