41-1.jpg

2021-11-11 14:56
ШШГЕГ-ын харьяа Дархан-Уул аймгийн 435 дугаар хаалттай хорих ангийн хүмүүжигчид Монголын нууц товчоог 588 хуудас нүүр бүхий даавуун дээр монгол бичгээр зүү ороон оёжээ. Энэ жил ШШГЕГ-ын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй уялдуулан тус ангийн хүмүүжигчид өөрсдөө санаачлан нийт 46 хүмүүжигч хоёр жил орчмын хугацаанд оёж, урлаж дуусгасан байна. Бүтээлийг урлахын тулд хүмүүжигч нар […]

155-2.jpg

2021-11-11 12:31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гурван эрхэмд Ардын багш, 17 хүнд Гавьяат багш цол олголоо. Ардын багш: Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/ Н.Ням-Осор /Их-Засаг их сургууль/ Д.Бадарч Гавьяат багш: Б.Жадамба /МУБИС/ Д.Алтанхүү /Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш/ Ц.Батаа /Төв аймгийн МСҮТ-ийн багш/ Д.Ганчимэг /Сант сургууль/ Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/ З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн 1-р […]

99-3.jpg

2021-11-11 11:45
“Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар өнөөдөр /2021.11.11/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус төрийн бус байгууллагын тэргүүн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийсэн гэрээнд далантай холбоотой ямар ч зүйл бичигдээгүй байхад автозам барих нэрийдлээр хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэв Туул гол үерлэх юм бол Богд […]

58-1.jpg

2021-11-11 11:22
Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар […]

56-1.jpg

2021-11-11 11:03
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр нийслэл Улаанбаатар хотод байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Засгийн газраас холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 […]

11-9.jpg

2021-11-11 10:11
Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төслийн нэр: “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2021/11-01 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг […]

12-6.jpg

2021-11-11 10:09
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авдаг шалгалтыг энэ сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна. Нийтлэгдсэн хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүйг Төрийн албаны зөвлөлөөс санууллаа. Уг шалгалт нь 2021 он гарсаар зохион байгуулж буй гурав дахь ерөнхий шалгалт юм.

1-12.jpg

2021-11-11 10:02
Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ санаа, бүтээл, дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу 3 үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд […]

09-4.jpg

2021-11-11 09:37
АН нэгдсэн үү? Өнгөрсөн баасан гаригт болсон Онц их хурал нь чухам ямар үр дүнтэй дууссан бэ? Тэр хурлаас хойшхи үйл явдлууд ийм олон асуултын тэмдгийг махийлгаж байна. Онц их хурлын үр дүн олон хүнд маш ойлгомжгүй байгаа бололтой. Мань мэт байтугай АН-ын дийлэнх гишүүд нь ч юу болоод өнгөрснийг ойлгохгүй байна. Учир юу гэвэл, […]

10-5.jpg

2021-11-11 09:25
БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хориог цуцалсан хэмээн нийгмийн сүлжээнд өчигдрөөс мэдээлэгдэж эхэллээ. Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар Гадаад харилцааны яаманд мэдээ ирүүлсэн бөгөөд “Хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа”-г мэдэгджээ.