Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Тэнгис” гэдэг газарт “Шишгэд” голын мөс цөмөрч нэг автомашин живсэн тухай дуудлага өнгөрөгч арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн 23:26 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд арваннэгдүгээр сарын 11-ний өдөр “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/-ийг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 12:39 цагт голын эргээс 25 метрийн зайд мөсөнд наалдсан байсан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын шүүх шинжилгээний албаны шинжээчид өгч, 15:39 цагт автомашиныг татан гаргасан байна.