УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
2022 оны эхнээс Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулан ажиллахаар болсонтой холбогдуулан дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм.
2022 онд Эдийн засгийн хөгжлийн яаманд 4.3, Цахим яаманд 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Мөн шинээр байгуулагдаж буй хоёр яаманд тус бүр 80 хүн ажиллана гэсэн тооцоо хийсэн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хэллээ.