БНХАУ-ын Коммунист Намын Төв Хороо Пүрэв гаригт Хятадын дарга Ши Жиньпиний бодлогыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалсан тогтоолыг баталжээ.
ХКН-ын Төв Хорооны VI бүгд хурлын мэдэгдэлд “ХКН-ын өнгөрсөн зуун дахь намын үндсэн ололт амжилт, түүхэн туршлагын тухай тогтоолыг (БНХАУ-ын дарга өмнө нь зарласан) хэлэлцэж баталлаа хэмээн дурдсан байна.
Хэвлэлүүд ХКН-ын оршин тогтнох 100 жилийн хугацаанд (1921 онд байгуулагдсан) ХКН-ын ололт амжилтын тухай ийм баримт бичгийг Хятад улс түүхэндээ гурав дахь удаагаа баталж байна хэмээн онцлон мэдээлж эхэлжээ.
Үүнээс өмнө ХКН нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопиний тогтоолыг баталж байжээ. Шинэ тогтоолд БНХАУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн ололт амжилтыг дээр нь Ши Жиньпинийг өмнөх хоёр Хятадын удирдагч агсантай адилтгахад чиглэж байна гэж ажиглагчид дүгнэж эхэлжээ.
Тогтоолын эх бичвэрт “Бүх нам, бүх арми, бүх үндэстний ард түмэн намын төв хорооны эргэн тойронд илүү нягт нэгдэж, Хятадын онцлогтой социализмын шинэ эринд шилжих үйл явцыг ЗХЖШ-ын удирдлага дор бүрэн хэрэгжүүлэхийг уриалж байна” гэсэн мөрүүд мөн тусгагджээ.
ХКН-ын Төв хорооны хурал 11-р сарын 8-11-ны хооронд болсон бөгөөд энэ нь БНХАУ-ын даргын таван жилийн хугацаанд Хятадад болсон хамгийн том дээд хэмжээний уулзалтуудын нэг юм. Дараагийн чухал үйл явдал болох ХКН-ын их хурал 2022 оны хоёрдугаар хагаст болох аж.
Ши Жиньпин 2013 оны гуравдугаар сараас хойш БНХАУ-ын даргаар ажиллаж байгаа юм.