39B6EA94-78B5-4B6C-83A2-7D2E104CE11F-1024x576.jpeg

2021-12-19 11:27
Эрүүл мэндийн яамны ээлжит /2021.12.19/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 204 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дөрөв нь зөөвөрлөгдсөн, 122 нь Улаанбаатарт, 78 нь орон нутагт байна.

5fe0138f6e255.png

2021-12-19 11:22
Улаанбаатар хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд 170 суурин, 16 түр цэгт 188 багийн 858 эмч, ажилтан ажиллаж, 6,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 16 түр цэг ажиллах аж. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. […]

02-37.jpg

2021-12-18 18:23
Дэлхийд монгол залуусын ур чадварыг харуулдаг “Монгол ур чадвар-2021” тэмцээн энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд долоон мэргэжлээр хоёр үе шаттай зохион байгуулагдав. Шилдгээр шалгарсан оролцогчид 2022 оны аравдугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар”-ын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. Шилдгээр шалгарсан сурагчдыг нэрлэж байна. Үүнд: Гагнуурчин мэргэжлийн […]

01-39.jpg

2021-12-18 18:21
Өнөөдөр (2021.12.18) “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өгч парк, шинэчлэл хийлээ. Хан-Уул дүүргийн хог тээвэрлэлтийн компаниудад парк шинэчлэлт хийх ажлын эхлэл болгож өнөөдөр 4 компанид 10м3 хог шахаж, ачих үйлдэлтэй камаз /КО456/ маркийн 4 автомашины түлхүүр гардуулан өгөв. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагаанд тусгагдсан “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд […]

06-16.jpg

2021-12-18 16:10
Манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 15-50 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах болон авто […]

13-4.jpg

2021-12-18 15:00
Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Увс нуурын хотгор, Хэнтэйн […]

07-13.jpg

2021-12-18 14:28
НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт зохион байгуулах” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аян ирэх оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, 43 хороодын хэсгийн ахлагч нар, УБЦТӨХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчид үйлчлэх төв”, Таван толгой түлш ХХК-ийн ажилтан, […]

09-7.jpg

2021-12-18 13:32
]Улсын Их Хурлын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад УИХ-03/11371 тоот албан бичгээр ирүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 12 […]

210709772_659901268268935_4812729734979365013_n-1024x683.jpg

2021-12-18 11:45
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар биелэн уулзалт хийж Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ыг зорио байв. Энэ нь У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн анхны айлчлал байсан бөгөөд айлчлалаа дуусаад эх орондоо ирлээ.а Цар тахалтай тэмцэж байгаа энэ хүнд хэцүү үед ч хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд харилцан айлчлал зохион байгуулснаараа […]

вагон.jpg

2021-12-18 11:15
Улаанбаатар төмөр замынхан галт тэргийн хөдөлгөөнийг нээх хүсэлтээ удаа дараа УОК-т өгсөөр байгаа билээ. Тэгвэл эл саналыг харгалзан үзэж Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Ингэхдээ арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс хөлөлгөөнд оруулна хэмээн “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг УОК-оос баримталж, хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.