Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээлэлд төмөр замтай холбоотой осол бүртгэгджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн Төмөр замын Депо гэдэг газар Зүтгүүрийн толгой вагонд хүн дайруулж нас барсан байна.
Ослын дуудлагыг энэ сарын 18-ны 23:13 цагт хүлээн авчээ. Энэ дагуу тус аймгийн Эрэн хайх аврах ангийн алба хаагчид нэг км замыг туулан 23:20 цагт очиход 35 настай, эрэгтэй зүгтүүрт дайруулж нас барсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн моорогт шилжүүлэн өгчээ.