2021-12-29 14:40
Францад мягмар гарагт коронавирусын халдварын хамгийн олон буюу 179 807 тохиолдол илэрчээ. Энэ нь Европын орнуудын дунд өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод зогсохгүй Итали, Грек, Португал, Англид ч мөн улсын хэмжээнд урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтүүд бүртгэгдсэн байна. Үүнд зул сарын баярын үеэр халдварын үзүүлэлтүүдийг тайлагнахад гарсан саатал ч мөн нөлөөлсөн байж болзошгүй аж. […]










