Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Багахангай дүүрэгт 125 айлын орон сууц ашиглалтад орлоо. Тус орон сууцанд Багахангай дүүргийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг дүүргийн ЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хамтран зохион байгуулж, иргэд өнөөдөр түлхүүрээ гардан авсан юм.Нийслэлийн Багахангай дүүргээс 360 орчим иргэн дээрх орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-д ирүүлэн, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, зорилтот найман бүлгийн 94 өрхийг шалгаруулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд урьдчилгаа төлбөр төлөхгүй, хүүгүйгээр төлбөрөө төлж барагдуулах бөгөөд нэг ам метрийн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олголоо.
Түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдсан иргэдэд түлхүүрийг нь Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, “Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал М.Говьсайхан, Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр болон албаныхан гардуулав.
1 comment
Хаана тийм орон сууц ашиглалтанд ороод байгаа юм бол? Миний танил эгч тийм орон сууцанд орох л хүн дээ. Ямар судалгаагаар, ямар улсууд ороод байнаа?