Энэтхэгийн эрх баригчид АНУ-ын “Merck” эмийн компанийн вирусний эсрэг эмийг коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрчээ
“Merck” компанийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтаар эмийг хүндээр өвчлөх өндөр эрсдэлтэй өвчтөнүүдэд шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор уулгаснаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 30 хувиар бууруулж буйг тогтоожээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар энэхүү эмэнд яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн пүрэв гарагт олгосон юм. Мөн Японы Эрүүл мэндийн яамнаас баасан гарагт зөвшөөрөл авснаар тус улсад хэрэглэх анхны “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эм болжээ.