жавхлан.jpg

2022-05-26 12:50
Тэрбээр мэргэжлийн хяналт, хил гааль, иргэн харьяатын байгууллагууд хүн хүч болон хяналт шалгалтын рентген төхөөрөмжүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, мөн манай улсын иргэд цахим гарцаар хурууны хээгээ уншуулаад гардаг төхөөрөмжийг хүртээмжтэй байлгах зэрэг арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өглөө.

ждү.jpg

2022-05-26 11:47
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох уулзалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм.

lg_466.jpg

2022-05-26 11:20
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс цахим худалдаа эрхлэгчдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, зар сурталчилгаа нь бодит байдалд өнгө үзэмж, чанарын илт зөрүүтэй, бараа буцаалтаа хийдэггүй, хангалттай мэдээллийг хэрэглэгчид өгдөггүй талаарх гомдлыг ихээр ирүүлж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар “Цахим худалдааны […]

tsag.jpeg

2022-05-26 11:00
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII хороо, Өргөө амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхнээс хүний цогцос олджээ. Уг дуудлагыг урд шөнө 02:20 цагт Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид хүлээн авч, 8.8 км замыг туулан очиход Су /34 настай, эрэгтэй/ баригдаж байгаа 10 давхар барилгаас суурин Кранын 2 метр орчим ухсан нүхэнд унаж нас барсан байдалтай […]

acool-1280x877.jpg

2022-05-26 10:45
Дуучин A cool Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа “Соёмбо” чуулгын даргаар томилогджээ. Тэрбээр офицерын курст суралцаж, хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон байна. “Соёмбо” чуулга нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүжигчдийг соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй урлагийн байгууллага ажээ.

boroo-1280x800.jpg

2022-05-26 10:18
Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх боловч төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас/ОЖД/ дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байгаатай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг […]