УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорын байгууллагаас хүргүүлсэн байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, мөн Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарт Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт, чанаргүй зээлтэй холбоотойгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна.