Түшиг.jpg

2017-05-30 11:53
Саажилт өвчний улмаас өлмийгөөрөө гишгэж муухан явдаг ч хурдан эдгэрч сайн сагсчин, хүчтэй бөх болно хэмээнмөрөөддөг. Эрүүл болгож өгөөрэй гэж  бурхандаа залбирдаг. Бусад хүүхэд  шиг гүйж харайж, тоглохыг хүсдэг  дөрвөн настай бяцхан хүү Т.Түшиг ээжийнхээ хамт манай редакцид хандсан юм. Хүүгийн хөл саажилттай, Монголд эмчлэх боломжгүй гэж оношилжээ. Харин  Гэмтэл согог сэргээн засах үндэснийтөвд ирж […]

well1.jpg

2017-05-30 10:59
Велл март”-ын түрээслэгчид 800 сая төгрөгийн хохирол амсчээ- Өнгөрсөн хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ХII хороо, Ботаникийн автобусны эцсийн буудлын хажууд байрлах “Велл март” худалдааны төвд гал гарч тус худалдааны төвийн хоёрдугаар давхар нь бүрэн шатсны улмаас түрээслэгчид нь 800 сая төгрөгийн хохирол амссан. Түүнээс хойш дөрвөн сарын хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл […]

Нарс.jpg

2017-05-30 10:40
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой  тулгамдсан […]

bayan-ulgii.jpg

2017-05-30 09:49
-МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ СУРЧ БОЛОВСРОХ ЭРХТЭЙ- Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тува иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотод ирээд байна. Тэдгээр иргэд Баян-Өлгий аймаг дахь тува сурагчдын эрх ашиг, сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар манай сайтад хандан ярьсан юм. Сүүлийн жилүүдэд казах сурагч, багш нарын зүгээс үндэсний үзэл их гаргаж байгаагаас үүдэн казах, тува иргэдийн хооронд […]

park.jpg

2017-05-30 09:03
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ албан ёсны зорилго нь “Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн –Эрүүл-Эко ногоон цэцэрлэгт хүрээлэнг байгуулах” явдал. Гэвч зорилго, бодит байдал хоёр алд дэлэм зөрүүтэй гэдэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүдээр ороход л илхэн байх юм. Жилийн дөрвөн улиралд дөрвөлжин хананаас уйдсан хүмүүс улсдаа хоёрхон байх Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьдог. […]

автобус-такси.jpg

2017-05-29 17:34
Нийтийн тээврийн  автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух  аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна. Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс […]

ontsolox.jpg

2017-05-29 17:34
Британийн Autoexpress хэвлэл дэлхийг өөрчилсөн машинуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад бүтээгчдийнхээ хувь тавилан, дэлхийн автын үйлдвэрлэлийн түүхэнд шүтээн болсон машинууд багтжээ. Autoexpress сэтгүүлийн жагсаалтад орсон машинууд үе үеийнхний шүтээн болж, дизайн нь дараагийн олон загваруудад давтагсан, бүхэл бүтэн брэндүүдийг дампуурлаас аврагсад байв. Жишээ нь, Италийн Alfa Romeo. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр FIAT концерн санхүүгийн ноцтой […]

Зоригоо.jpg

2017-05-29 16:56
Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан  Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Тэд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаад байгаа аж. Одоогоор шүүх хурлын тов гараагүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр хурал зургаадугаар сарын эхээр болох магадлалтай гэнэ. Гэвч тэдний ар гэрийнхэн […]

автомашин.jpg

2017-05-29 14:30
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, хураамжийг төлөх хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлчийн орноос хамааран тодорхой саруудад татвар, хураамжаа төлөх үүрэгтэй. Гэвч татвараа төлөөгүй жолооч олон байна. Тиймээс нийслэлийн Татварын газрынхан тэднийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ […]

Оркон.jpg

2017-05-29 14:12
Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайн компаниудын лицензийг хүчингүй болгож, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад арга хэмжээ авч ажиллана гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Орхон голыг хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгасан юм. Үүнтэй холбогдуулан БАОЖЯ, МХЕГ, ЦЕГ, АМГТГ, Архангай, Өвөрхангай аймгийн […]