Меган Фокс болон Бриан Аустин Грийн нарын цэнхэр нүд, булцгар хацарт Боди хүү жагсаалтыг тэргүүлж байна.

Анака

“Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэр Кэндис өнгөрсөн оны 10-р сард анхны хүүхэд бяцхан Анакагаа төрүүлсэн. Кэнди Хэрман Николь нар хүүдээ Бразилд байдаг нэн ховор шувууны өвөрмөц нэр өгсөн байна.

Дасти Рөүз

“Maroon 5” хамтлагын дуучин Адам болон “Victoria`s secret”-ийн сахиусан тэнгэр Бэхати нар таван жил хамт амьдарч өнгөрсөн оны есдүгээр сард бяцхан гүнж Дасти Рөүзийгээ хүлээн аваад байна.

Бианка Бэлла Брайнт

NBA-ын домогт сагсчин Коби Брайнт түүний эхнэр Ванесса нар өнгөрсөн оны есдүгээр сард бяцхан охин Бианка Бэлла Брайнтаа өлгийдөн авсан.

Сэйнт Вэст

Реппер Кэнья Вэст, телевизийн шоуны од Ким Кардашан нар охин Норт Вэстээ дүүтэй болгоод удаагүй. Охин Норт Вэст нь байнга олны анхаарлын төвд байдаг бол шинэхэн мэндэлсэн хүү Сэйнт Вэст нь хамгийн алдартай хүүгээр тодоод байна.

Макс

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэр “Оддын дайн”-ы шүтэн бишрэгч бөгөөд бяцхан гүнж Максаа Жэди мэт хувцаслажээ.

Саша

Хөлбөмбөгчин Жэрар Пике алдарт дуучин Шакира нарын бяцхан хүү Саша олон хүний хүлээлт, хайрын дундаас төрсөн юм.

Люк

Дуучин Хилари Дафф, хоккейчин Майк Комри нар хүү Льюсээ  тэр бүр олны нүдэнд ил гараад байдаггүй.

Шарлоттэ

Гуравдах хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй Кенбрижийн гүн Уильям, гүнгийн хатан Кэйт Мидлтон нарын бяцхан гүнж Шарлоттэ хамгийн алдартай хүүхдүүдийн тоонд зүй ёсоор орох юм.

Лэй Дэ Шэйн Шейк Күүпэр

Загвар өмсөгч 31 настай Ирина Шэйк жүжигчин Брэдли Күүпэр нар өнгөрсөн сард охин Лэй Дэ Шэйн Шейк Күүпэрээ өлгийдөн авсан. Хосууд гэр бүлийн шинэ гишүүнийхээ нэр, хүйсийг ихээхэн нууцалж байсан бөгөөд одоог хүртэд зургийг нь олон нийтийн сүлжээнд нийтэлж, олны нүдэнд ил болгоогүй байна. Охиныг харах гэсэн шүтэн бишрэгчдэд цаг хугацаа л хэрэгтэй бололтой.

Эх сурвалж: http://eagle.mn/r/30041

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн