Өнөөдөр (2017.05.30) Сүхбаатарын талбайд Гадаад харилцааны яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгт гадны улс оронд зорчих виз мэдүүлэх, гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм.
Энэ хүрээнд манай улсад суугаа 18 Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон, Гадаад харилцааны яамны салбар хэсгүүд оролцож байгаа аж.