НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы гуравдугаар хорооны хуралдаанаар хүний эрхийн гэрээ, конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцлээ. Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүний эрхийн гэрээ, конвенциудын хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй олон улсын механизмын үйл ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов. Төлөөлөгчид дэлхий дахинаа хүний эрхийг хамгаалахад 1993 онд Австрийн Вена хотноо болсон Хүний эрхийн асуудлаарх дэлхийн бага […]