mongolia-images.jpg

2017-06-17 12:58
Манай улсын аялал жуулчлалын  гол бүс болсон  Хөвсгөл нуурын баруун эргийн  жуулчны бааз, худалдаа үйлчилгээ, малчин өрхүүд цахилгаантай  боллоо. Хатгалаас Жанхай хүртэл нийт  40 км урт 110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугаманд  150 аж ахуй нэгж , 30 орчим айл өрх хамрагдсан байна. Тог цахилгааны хомсдолоос болж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан  бол […]

erdenet.jpg

2017-06-16 18:43
Монгол Улсын их хурлаас “Эрдэнэт үйлдвэр, Монголросцветметийн талаар авах зарим арга хэмжээний тухай” шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн Засгийн газрын арга хэмжээг хууль бус гэсэн шийдвэрийг эсэргүүцэж “Эрдэнэт – Ард түмний өмч” ТББ-аас өнөөдөр мэдэгдэл гаргаж Орхон аймагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффисын гадна эсэргүүцэл илэрхийлэн жагсчээ. Тэд мэдэгдэлдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийг луйвар, булхайн аргаар гүйцэтгэсэн ХХБ-ны эрх бүхий албан […]

1-1.jpg

2017-06-16 16:55
Үндэсний их баяр наадмаар хоол хүнс, худалдаа үйлчилгээ  эрхлэх сонирхолтой иргэдийн зөвшөөрөл хүссэн материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэллээ. Материалыг энэ сарын 27-н хүртэл дүүргүүдийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст хүлээн авах юм байна. Энэ жил хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 аж ахуй нэгж, хувь хүн ус […]

batagula.jpg

2017-06-16 16:14
АНУ дахь Оросын мафийн анхны “загалмайлсан эцэг” бол Марат Балагула юм. Марат Балагула америкчуудыг бурхи шиг муу залиараа гайхуулсан байна. Юу гэвэл тэр өөрийн шатахуун түгээгүүрийн газрын шатахууныг усаар шингэлэн зардаг байжээ. Америкчууд ийм зүйлийг төсөөлж ч чадахгүй байв. 1983 онд түүнийг шоронд суулгажээ. Бензин хуурамчаар наймаалсан хэргээс гадна тэр хар тамхи, үнэт чулуу хууль […]

utasaa.jpg

2017-06-16 16:00
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ. “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой буюу 1,2-р бүсийн нутаг […]

oronsuutsnii-zeel.png

2017-06-16 15:55
Өнөөдөр (2017.06.16 )Барилга хот байгуулалтын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Хоёр өдөр үргэлжилэх энэ өдөрлөгт салбар яамны мэргэжилтнүүд орон сууцны зээл, үнэ ханшийн талаарх мэдээлэл зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгч үйлчлэх юм. Энд хүрэлцэн ирсэнээр ипотекийн найман хувийн зээл, гэр хороололын дахин төлөвлөлт, цахилгаан дулаан, барилгын зөвшөөрөл, хууль эрхзүйн талаарх үнэн бодит […]

boom.png

2017-06-16 15:16
Архангай аймгийн  Өндөр-Улаан суманд малын боом өвчин гарсан байна. Тус сумын Баянгол багийн үхэрт  халдварт өвчний шинж тэмдэг энэ сарын 10-нд  илэрч малын эмч нар боом өвчин болохыг нь тогтоожээ. Өвчний голомтод нийт 34 албан хаагч,  долоон техник, таван пост ажиллаж  байгаа юм байна. Мэргэжилтнүүд малчдын  3834 м2 талбай бүхий хашаа хороог ариутгаж, 3825 малыг […]

Russian-giant-opens-high-tech-meat-plant-1024x683.jpg

2017-06-16 14:17
Увс аймагт Европын Холбооны стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн шав тавих ёслол энэ сарын 11-нд болж өнгөрөв. Тус үйлдвэрийг ашиглалтанд орсоноор   нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог бэлтгэж жилд 1000 тн малын мах болон 600 тн хагас, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж 70-80 хүнийг ажлын байраар хангах юм. Малчдаас үйлдвэрт нийлүүлсэн мал сүргийг […]

3091435_orig-960x500.jpg

2017-06-16 11:45
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Олон улсын санхүүгийн корпорацийн Хөрөнгө оруулалтын тэргүүлэх мэргэжилтэн бөгөөд Зүүн хойд ази, номхон далайн бүсийн хотуудын санаачлага хөтөлбөрийн удирдагч Жессе Ангтай уулзлаа. Тэд ногоон барилгын төслийн талаар санал солилцов. Хотын даргын орлогч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Улаанбаатар хот Олон улсын санхүүгийн корпорацитай олон жил хамтран […]

kids-1374457_960_720.jpg

2017-06-16 11:31
Төрийн өмчит цэцэрлэгүүд хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Нийслэлийн удирдлагууд өчигдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцэн дэмжээд  НИТХ-д өргөн барихаар болов. Цэцэрлэгийн бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээр  эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхийн тулд урт дараалал үүсгэж, хонож дугаарлах шаардлагагүй болох юм.  Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж […]