Зуслан.jpg

2017-07-19 11:29
“Петро чайна дачин тамсаг” ХХК-ны хятад ажилчид Монгол дахь Элчин сайдын яамныхаа хашааны гаднах мэдээллийн самбарыг хагалсан хэрэг өчигдөр гарчээ. Тэд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдын шаардлагыг үл тоомсорлож танхайрсан байна. Цагдаагийн байгууллага хятад иргэдийг шалгаж байгаа юм байна.

Tuimer.jpg

2017-07-19 10:36
Өчигдөр (2017.07.18) Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3, Мандал суманд 1, Хүдэр суманд 2, Эрдэнэ суманд 2, нийт 8 түймэр асаж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1, Мандал суманд 3, Төв аймгийн Батсүмбэр сумын 6, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1, Увс аймгийн Малчин сумын 1, нийт 12 түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. 2017.07.17-ны өдөр асаж […]

apu.jpg

2017-07-19 10:32
Монгол улсад үндэсний томоохон хэмжээний үйлдвэрүүдийн тоонд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа архи пивоны үйлдвэрээрээ улсдаа дээгүүрт ордог компаниудын нэг бол АПУ юм. Нүүдэлчин Монголчууд та бидний дэлхийн бусад соёлоос ялгарах онцлог бол нүүдлийн мал аж ахуйг дагалдан бий болсон үндэсний соёл яахын аргагүй мөн билээ. Үндэсний соёлын илэрхийлэлийн нэг бол Монгол дээл. Дэлхийд ганцхан […]

hartamhi.jpg

2017-07-19 10:23
Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт  эргүүлийн үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар өнгөрсөн даваа гаригийн орой 20-25 насны таван залуу хар тамхи авч явсаныг илрүүлжээ. Хэрэгт холбогдсон залуус оройны 18:00-19:00 цагийн орчимд Захиргааны хэргийн Шүүхийн  байрны хойд талд сэжиг бүхий явж байхад нь цагдаа нарын анхаарлыг татсан байна. Шалгалтаар нэгнийх нь халааснаас цаасанд боосон ногоон өнгийн […]

mongol-1.jpg

2017-07-19 09:59
Манай мэдээллийн хэрэгслэлээр Өвөр Монголд өрнөж байгаа үймээн самууны талаар бараг мэдээлэхгүй байна. Нөгөө Монголын эрх чөлөө, чөлөөт хэвлэл хаана байна? Ардын баатар Бат-үүлээс алдарт нийтлэгч Баабар хүртэлх сэхээтнүүд хаана явна? Газрын гаваар орсон мэт ганц ч үг тэд дуугарахүй байгаад гайхаж байна. Сэтгүүлчид мэдээлэх хүсэлгүйдээ биш цаанаас нь мэдээлүүлэх хүсэлгүй байгаад хэргийн нууц оршино хэмээн би хардаж байна. Арчаагүй энэ айдас […]

050505.jpg

2017-07-18 15:39
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар манай оронд айлчилж байгаа Япон Улсын парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бараалхлаа. Гуравдагч хөрш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. […]

Далай-лам-1.jpg

2017-07-18 13:10
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, Бурханы шашинд нигүүлсэхүй,  хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулдагийн адил Ерөнхийлөгч эдгээр үнэт зүйлсийг […]

хуурамч-худалдаа.jpg

2017-07-18 10:53
Фэйсбүүк хуурдсанд зарын групп олноор бий болж, хар захын адил арилжаа хийж буй. Дэлгүүр хэсэж бус, гэрээсээ хүссэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч буй нь дэвшил хэдий ч зарим хүн үүнийг овжноор ашиглаж, бусдыг залилах тохиолдол олширчээ. Онлайн худалдаа дөнгөж эхэлж байсан үетэй харьцуулхад хүмүүс ийм төрлийн мэхэнд хууртах нь багассан. Гэвч сүүлийн үед эргээд өсөх […]

нисдэг-тэрэг.jpg

2017-07-18 10:37
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Ар матах уулын орчимд гарсан ойн түймэрт автомашинаар болон явганаар очих боломжгүй учраас ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 24 алба хаагчийг тус ангийн захирагч, хурандаа Д.Намсрай, ОБЕГ-ын ГТТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар ахлан МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

эрх-баригчид.jpg

2017-07-18 10:26
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан албан тушаалтнуудын 2016 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд өчигдрөөс эхлэн байршуулсан. Энэхүү мэдээллээс харвал УИХ-ын гишүүдийн хамгийн их орлоготой гишүүнээр Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Б.Батзориг нар тэргүүлж байгаа юм. Ингээд АТГ-аас гаргасан хамгийн их орлоготой УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг инфографикаар 24tsag.mn сайт хүргэж […]