Сонгинохайрхан дүүргийн VIII хорооны нутагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар өнгөрсөн даваа гаригийн орой 20-25 насны таван залуу хар тамхи авч явсаныг илрүүлжээ.
Хэрэгт холбогдсон залуус оройны 18:00-19:00 цагийн орчимд Захиргааны хэргийн Шүүхийн байрны хойд талд сэжиг бүхий явж байхад нь цагдаа нарын анхаарлыг татсан байна.
Шалгалтаар нэгнийх нь халааснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал гарч ирснийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хар тамхи татсан хүн танхайраад байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар очиход 11 дүгээр хорооны оршин суугч 26 настай эрэгтэй Ө нь хар тамхины төрлийн өвс хэрэглэсэн байжээ.
Хэргийн газраас 0.5 грамм мансууруулах төрлийн бодис илрүүлсэн аж. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.