Монгол улсад үндэсний томоохон хэмжээний үйлдвэрүүдийн тоонд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тэр дундаа архи пивоны үйлдвэрээрээ улсдаа дээгүүрт ордог компаниудын нэг бол АПУ юм.
Нүүдэлчин Монголчууд та бидний дэлхийн бусад соёлоос ялгарах онцлог бол нүүдлийн мал аж ахуйг дагалдан бий болсон үндэсний соёл яахын аргагүй мөн билээ. Үндэсний соёлын илэрхийлэлийн нэг бол Монгол дээл. Дэлхийд ганцхан дээлтэй монгол хэмээн хөөрцөглөдөг үндэсний хувцасыг маань “архинд өмсгөж” үйлдвэрлэсэн “шинэ дизайн” бүхий бүтээгдэхүүнийг АПУ компанийхан бодож олоод зогсохгүй үйлдвэрлэн гаргажээ.
Мөнгө л олж байвал, үндэсний соёл уламжлал уланд гишгэхдэхийг юман чинээ бодохгүй байгаа АПУ компанийн энэ үйлдэл Монгол түмний дургүйцлийг төрүүлээд байна.
Дээлт, малтайтай монгол хүнийг архиа уу гээд байгаа ч юм шиг, Монголчууд та бид архины сав болчихсон ч юм шиг билэг дэмбэрэлгүй, ёс зүйгүй, уламжлал соёлоо дорд үзсэн загвартай архиа худалдаанаас эргүүлэн татахыг АПУ компаниас уламжлал соёл дээдлэх зүрх сэтгэлтэй хүн бүр шаардах нь дамжиггүй.
АПУ компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү та энэ асуудалд нэн даруй анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт Монгол түмэн итгэж байна. Таныг үндэсний өв соёлоо уландааа гишгэн мөнгө олох хэмжээний ухамсартай хүн гэж олон түмэн итгэж найдаж байгааг энэ дашрамд уламжилья.
Цаашид үндэсний соёл уламжлалаа хүндэтгэн энэ мэтээр архины шошго, загвар болгохгүйгээр дээдлэн ажиллахыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.
А.Тамир
Эх сурвалж: undesten.mn
2 comments
Таныг үндэсний өв соёлоо уландааа гишгэн мөнгө олох хэмжээний ухамсартай хүн гэж олон түмэн итгэж найдаж байгааг энэ дашрамд уламжилья.
Ene yu gesen ug wee. Ta buhen sain unshaad uzdee. “өв соёлоо уландааа гишгэн мөнгө олох хэмжээний ухамсартай хүн гэж олон түмэн итгэж найдаж байгаа”
Таныг үндэсний өв соёлоо уландааа гишгэн мөнгө олох хэмжээний ухамсартай хүн гэж олон түмэн итгэж найдаж байгааг энэ дашрамд уламжилья.
Ene yu gesen ug wee. Ta buhen sain unshaad uzdee. “өв соёлоо уландааа гишгэн мөнгө олох хэмжээний ухамсартай хүн гэж олон түмэн итгэж найдаж байгаа”