ургац.jpg

2017-08-24 09:22
2017 оны ургацын урьдчилсан балансыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлийг бүрэн хангасны үндсэн дээр ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Ургацын урьдчилсан балансаар 271,8 мянган тн үр тариа, үүнээс 259,2 мянган тн […]

Орчуулагч.jpg

2017-08-23 17:41
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын шагналыг орчуулагч О.Жаргалсайхан хүртжээ. Анх 2010 онд олгож эхэлсэн энэ хүндтэй цолыг зөвхөн  шилдэг орчуулагчад олгодог. О.Жаргалсайхан 20 гаруй жилийн турш гадны  алдартай зохиолчдын сонгодог болон адал явдалт, танин мэдэхүйн бүтээлийг уншигчдад хүргэжээ. Тухайлбал, Японы соён гэгээрүүлэгч, их зохиолч Шиба Рёотарогийн зохиолууд болох “Тал […]

choisamba.jpg

2017-08-23 16:13
Чойжилжавын ЧОЙСАМБА (1973-2017) Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа. Ч.Чойсамба 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Нийслэлийн 23-р сургуулийг, 1995 онд ОУХДС-ийг тус тус […]

шинэ-машин.jpg

2017-08-23 15:45
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч ажлын хугацаанаас нь өмнө дуусгаж, өнөөдөр нээлтээ […]

Го-Бадарч.jpg

2017-08-23 14:07
Бусадтай ярьсан утасны яриа, бусдын нэвтрүүлэгт оролцож байгаа гэсэн итгэл үнэмшлээр өгсөн ярилцлагыг эвлүүлэг болгон ашиглаж, олон нийтэд төвөггүйхэн цацчихдаг “Херо” энтертаймент студын найруулагч Б.Баатарын гарт найруулагч Го.Бадарчийн яриа байгаа юм байна. Го.Бадарч энэ яриа ямархуу өнгөөр хэзээ цацагдах гэж байгаа бол гэдэгт санаа зовниж буй аж. Б.Баатарын захиалгаар Го.Бадарчийн ярьсан видео яриа хэзээ, ямар учраас […]

сайд.jpg

2017-08-23 13:40
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний […]

нийгмийн-даатгало.jpg

2017-08-23 13:15
Итгэмжлэлээр 15128 иргэний итгэмжлэлийн үндэслэлийг шалгаж 4704 тэтгэвэр авагчийн тэтгэврийг түр зогсоосон гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Улсын хэмжээнд зохион байгуулсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы дүнгээр 381,5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулжээ. Аяны хүрээнд 1747 тэтгэвэр авагчтай холбоотой 1176,2 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 937 тэтгэвэр авагчид 883,7 сая төгрөгийн тэтгэврийг илүү […]

улаанбаатар.jpg

2017-08-23 11:01
11.00 цаг: УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавина. 11.00 цаг: ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын зааланд Улсын Ургацын комисс хуралдана. 11.00 цаг: Авто худалдааны цогцолбор, Авто тээврийн үндэсний төв хамтран Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 11.30 цаг:  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын замын нээлтийн ажиллагаа Налайх дүүрэгт болно. 15.00 цаг: […]

Хөвсгөл-1.jpg

2017-08-23 10:44
Хөвсгөл аймгийн Рашаант суманд байгалийн онц аюултай үзэгдэл болж отроор явж байсан хоёр өрхийн 200 гаруй толгой мал  үерт автаж, нууранд живсэн хэрэг энэ сарын 17-нд гарчээ. Тус аймгийн Засаг дарга, албаны хүмүүс орон нутгийн иргэдтэй хамтран малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байна.  Тус суманд 80 см хунгар үүсч, үер буусан аж.

тариалан.jpg

2017-08-23 10:30
Тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо он гарснаас хойш  1376, аж ахуйн нэгжийн тоо 94 болж өнгөрсөн жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ ихэнх нутгаар гандуу байгаа тул ургац алдах төлөвтэй байгааг албаны хүмүүс хэлж буй. Тухайлбал, Завхан аймаг 812 га үр тариалж 100 га талбай ургац алдсан байна.