Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259,2 мянган тн буудай үтрэм дээр буух төлөвтэй байна. Үүнээс ирэх оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30,0 мянган тн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20,7 мянган тн, спиртийн үйлдвэрт 12,9 мянган тонныг зарцуулахаар байна.
Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж, дотоодын ургацаас Тариалан эрхлэгчдийг дэмжих санд 30,0 мянган тн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулан, 2018 онд тариалалтад шаардагдах 60,0 мянган тн үрийг дотоодоосоо бүрдүүлэхээр тооцоход гурил үйлдвэрлэлд 165,5 мянган буудай нийлүүлнэ.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320,0 мянган тн улаанбуудай шаардлагатай бөгөөд 2017-2018 оны хэрэгцээнээс 154,5 мянган тн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдийн улаанбуудайг худалдан авч, дараагаар нь импортын улаанбуудайн асуудлыг ярина гэдгийг Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.