Хуучнаар Сургалтын төрийн сан хэмээн нэрлэгдэж байсан Боловсролын зээлийн сан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож байна. 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй оюутнууд Хаан, Хас, Голомт, Улаанбаатар, Капитрон, Төрийн банкаар дамжуулан Оюутны хөгжлийн зээл авсан байна.
2016-2017 оны хичээлийн жилд тус сан оюутны сургалтын төлбөрийн зээлийг дээр дурдсан банкаар дахин олгож байна. Засгийн газар энэ хичээлийн жилд 41 мянга гаруй оюутан зээлд хамрагдана гэсэн тооцоог гаргаад буй аж. Энэхүү зээл оюутан сургуулиа төгсөөд заавал дипломоо барьцаалах шаардлагагүйгээрээ онцлогтой. Мөн малчдын хүүхдүүд оюутны сургалтын зээлд хамрагдана гэвэл малчны зээлийн нөхцлөөр зээл авч болно. Эргэн төлөлт нь сар бүр банк орох шаардлагагүй, зээлээ жилд нэгээс хоёр удаа бөөнд нь төлөх боломжтой малчны зээлтэйгээ ижил байх аж.
Зээлд хамрагдах оюутанд тавигдах шаардлага:
Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
Оюутны бүрдүүлэх бичиг баримт:
Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутанд доорх нэмэлт шаардлага тавигдана:
Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
Урт хугацаатай зээлд хамрагдах оюутанд тавигдах нэмэлт шаардлага:
Урт хугацааны зээлийг зөвхөн өдрийн ангийн оюутанд олгох журамтай.
Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
Засгийн газраас батлан дагаж мөрдөж буй Зээлийн журам
2 comments
гадаадад сурдаг оюутнууд энд хамрагдах боломжгүй юу
gadaadad surdag oyutnuud zeeld hamragdahuu