Нэрт орчуулагч МУСГЗ Ж.Гэндэндарамын шагналыг О.Жаргалсайхан хүртлээ

2017-08-23 17:411min0
Орчуулагч

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын шагналыг орчуулагч О.Жаргалсайхан хүртжээ. Анх 2010 онд олгож эхэлсэн энэ хүндтэй цолыг зөвхөн  шилдэг орчуулагчад олгодог.

О.Жаргалсайхан 20 гаруй жилийн турш гадны  алдартай зохиолчдын сонгодог болон адал явдалт, танин мэдэхүйн бүтээлийг уншигчдад хүргэжээ. Тухайлбал, Японы соён гэгээрүүлэгч, их зохиолч Шиба Рёотарогийн зохиолууд болох “Тал нутгийн тэмдэглэл” 1997 он, “XXI зуунд амьдрах хөвгүүд охид” 1999 он, “Оросын тухай Умардын уугуул төрх” 2002 он болон Шотландын эмч, зохиолч Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан” зэрэг бүтээлийг дурдаж болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй