Н.Нямдаваагийн нэрэмжит ХСYТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагт анх удаа “3D laparoscopy” ашиглан хэвлийн дурангаар умайг авах мэс заслыг өчигдөр амжилттай хийжээ. Ингэснээр умайн хүзүүний хорт хавдарын нас баралтыг бууруулах боломжтой юм. Одоогоор өвчтөний биеийн байдал сайн байгаа гэнэ.