6665.jpg

2017-08-25 17:48
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав. Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар […]

zurag-1.jpg

2017-08-25 15:24
Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулна. Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулах юм. Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг […]

ih-surguuli.jpg

2017-08-25 11:26
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Хууль сахиулах их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн цэргийн анхан шатны сургалтад суралцсан сонсогчдын “Тангарагийн баяр”-ын ёслолын үйл ажиллагаанд оролцлоо. Энэ жилийн цэргийн анхан шатны сургалтад 370 гаруй сонсогч хамрагдаж, өнөөдөр ийнхүү аав ээж, ах дүү, эрдэмтэн багш нарынхаа өмнө эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Тангарагийн баяр”-ыг нээж хэлсэн үгэндээ […]

oron-suuts.jpg

2017-08-25 10:01
“Халаас”-ны өрөө гэх энэхүү нэршил жил бүрийн намар хот суурин газар бараадан их, дээд сургуульд дээд боловсрол эзэмших гэсэн оюутан залуусын эрэлт, хэрэгцээнээс үүдэлтэй гэж хэлж болно. Хөдөө орон нутгаас ирсэн зарим оюутнууд хотод ах дүү, хамаатан садангүй аль эсвэл сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүйн улмаас гадаа хонох нь шахуу явсан цаг саяхан. Тиймээс ч […]

эм.jpg

2017-08-25 10:00
Хан-Уул дүүрэг дэх эмийн сангуудаас агаар цэвэршүүлэх зорилго бүхий нян устгах гэрэл хэрэглэдэггүй, стандартын шаардлага хангах өрөө тасалгаагүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчил илэрчээ. МХЕГ-ын энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад 3.3, 4.2 кодтой хяналтын хуудсаар эм биобэлдмэл, эрүүл ахуй, халдвар хамгаалал, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр […]

жуулчны-гудамж.jpg

2017-08-25 09:57
Автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2017 оны 08 дугаар сарын 19, 26-ны Бямба гарагуудад, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2017 оны 08 дугаар сарын 20, 27-ны Ням гарагуудад 08.00-20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. Харин авто зам засвар, […]

zaluus.jpg

2017-08-25 09:43
Өнөөдөр (2017.08.25) Монголын залуучуудын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “ Эерэг амьдарцгаая залуучуудаа” форум уулзалтыг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Энэ үеэр “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх […]

belgevch-3.jpg

2017-08-24 18:57
Бэлгэвч. Энэ резиний нас хэдхэн арван жилээр л тоологдоно. Тэр ерөнхийдөө хүн төрөлхтөний хэрэглээд орж ирээд удаагүй байгаа хэмээн Та бодож байна уу. Сонирхолтой баримт дурдахад энэ эд хүмүүсийн хэрэглээнд 1564 оноос нэвтэрсэн гэж үздэг юм байна. Тэр үеийн хүмүүс БЗХӨ болон жирэмсэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж эхэлсэн байна. 1855 он гэхэд бэлгэвчийг лаазлан хадгалаж байсан […]

21124967_1559641007443765_827420662_o_20170824122624.jpg

2017-08-24 17:21
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 3 сарын аяныг зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, 2017 оны есдүгээр сарын 4-нөөс 3 сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний, ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд […]

delhii.jpg

2017-08-24 16:15
1989 онд хорвоо ертөнцийг ямархан тавилан, аюул занал хүлээж байгаа тухай бичсэн хэсэг хүмүүсийн зөгнөл ном болон хэвлэгдсэн байдаг аж.  Уг номонд тэмдэглэснээр бол ойрын ирээдүйд гал усны элдэв сүйрлийн хэмжээ цар хүрээнийхээ хувьд хэн хүний санаанд оромгүйгээр тэлэх бөгөөд юуны түрүүнд цаг уур огцом өөрчлөгдөж, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийн улмаас АНУ-ын баруун эрэг […]