tseren.jpg

2017-09-05 10:01
Энэ сарын 30-нд багш нар төр засагт цалингаа нэмэгдүүлж, 1.6 сая болгох шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав. Харин жагсаал болсон өдөр “Цэнхэр үст” тэмцэгч Э.Цэрэн багш нарт хандаж дараах шүүмжийг цахим сүлжээнд бичжээ: Цалингаа нэмүүлэхийн төлөө нэгдсэн багш нараа! Та бүхэн сайхан амьдрах эрхтэй. Ардын хүүхдийг алагчлахгүй сургана чиглүүлнэ гэсэн үүрэг өөртөө авч […]

prockuror.jpg

2017-09-05 09:49
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТАНД БАЙГАА ОЛНЫ АНХААРАЛ ТАТСАН ЗАРИМ ХЭРГҮҮДИЙН ШИЙДВЭРЛЭЛТ, ЯВЦ БАЙДЛЫН ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ, Ж.АРИУНААТАЙ ЯРИЛЦЛАА. -Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж байгаа “МАН-ын удирдах албан тушаалтнууд Төрийн албыг ашиг болгон үнэлж “60 тэрбум” төгрөг босгосон гэх хэргийн явц байдал ямар шатандаа явж байна? -Энэ асуудал 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн […]

хотел.jpg

2017-09-05 09:01
Дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болоод байхдаа яахав дээ, хэтэрхий сүржигнэлээ гэж зарим нь хэлэх биз. Тэгвэл эхлээд хэдхэн жишээ татъя. Хамгийн сүүлд гэхэд “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдлаа. Түүнтэй хамт 20 гаруй насны гурван залуу байсан талаар мэдээлэл ч цацагдаад байна. Ямартай ч энэ хэргийн буруутныг эрэн сурвалжилж, хэрэгт […]

газар.jpg

2017-09-05 09:01
Нийслэлийн Газрын албанаас эзэмшил оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг өчигдөрөөс (2017.09.04) эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр (2017.09.05)  Нийслэлийн нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт “Иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг” болох юм. Иргэд оршин суугаа газар нь аянд багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой […]

zagvar.jpg

2017-09-04 17:34
Ашиглалтанд орж байгаа сүүлийн үеийн орон сууцанд гал тогооны хэсэг жижиг байх төлөвлөлт ихэссэн. Шинэ байр худалдан авч буй гэр бүлд, ялангуяа эзэгтэй та   зай багатай гал тогооны хэсэгт хэрхэн тавилгаа багтаан зөв тохижуулах талаар санаа зовж байвал эндээс хэрэгтэй санаануудыг олох болно.

Баянзүрх-дүүрэг.jpg

2017-09-04 17:07
Баянзүрх дүүргийг бүтэн нэг жилийн хугацаанд Засаг даргагүй байсан мэтээр  мэдээлэл цацаж байгаа  нь ташаа болохыг албаны хүмүүс хэллээ.  Өнгөрсөн хугацаанд Д.Пүрэвдаваа нь Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан юм. Харин тэрбээр өнгөрсөн сард өөрийн хүсэлтээр Засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тодруулбал, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Д.Пүрэвдаваа нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр […]

ids.jpg

2017-09-04 16:33
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болсон билээ. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар хэд хэдэн үүрэг, даалгавар өгсний нэг нь “Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах” ажлыг судалж,  хэрэгжүүлж эхлэх явдал юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод төрийн болон хувийн хэвшлийн 96 […]

kazak.jpg

2017-09-04 16:14
УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ дахь Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан нар өнөөдөр (2017.09.04) ЕАБХАБ /Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны улстөрийн ахлах зөвлөх М.Фумагалли, хуулийн ахлах зөвлөх Л.Хадирка нарын төлөөлөгчдийг хүлээн авч […]

БЗД.jpg

2017-09-04 15:30
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзлаа. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ “Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, […]

herem.jpg

2017-09-04 15:16
Ой модонд амьдарч, хүний нүдэнд ховорхон өртдөг хэрэм уулнаас олноороо буужээ. Энэ сонин тохиолдол Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд болсон байна. Үүнийг зарим хүмүүс байгалийн гамшиг, газар хөдлөлт зэрэгтэй холбон тайлбарлаж буй. Учир нь амьтад олноороо нүүдэллэх, дуу авиа гаргах нь аюул ирэхийн дохио гэж монголчууд үздэг. Хэрэм нь жилд 1000 гаруй мод тарьдаг бөгөөд өвлийн […]