Англи улсын иргэн Мохаммед Ибрахим Муншиг гэх гадаадын иргэнийг их хэмжээний мөнгөн залилсан хэрэгт буруутган 11 жилийн ял оноожээ.
Тэрбээр Монгол улсад оршин сууж байхдаа ашигт малтмалын орд газрын лицензийг ашиглан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, нээлттэй арилжаална хэмээн их хэмжээний мөнгө босгож, зугтсан байна.
Анх 2015 онд “Моннис интернэйшнл” компани хохирлоо нэхэмжлэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар түүнд холбогдох хэргийг хууль хүчний байгууллага шалгаж эхэлжээ.
Өнгөрсөн долдугаар сард шийдвэрлэсэн энэ хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Мохаммед Ибрахим Муншигийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэж үзэн “Моннис интернэйшнл” компанид учруулсан 31 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах, зарим орд газрын ашиглалтын лицензүүдийн захиран зарцуулах эрхийг нь хязгаарлах шийдвэрийг гаргасан байна.