Өчигдөр (2017.09.04) Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутагт хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид дээрмийн хэрэг шуурхай илрүүлжээ. Хэнтий аймгийн харьяат Г-г гэр лүүгээ харих замд нь үл таних хоёр этгээд хүч хэрэглэн хэтэвчтэй 21.600 төгрөг, “Samsung S-5” гар утсыг нь дээрэмдсэнийг цагдаа нар таслан зогсоожээ.
Сэжигтэн этгээдүүд нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Ч, Өвөрхангай аймаг Хархорин сумын харьяат Ч болох нь шалгалтаар тогтоогдсон байна.