Энэ сарын 30-нд багш нар төр засагт цалингаа нэмэгдүүлж, 1.6 сая болгох шаардлага тавьж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулав. Харин жагсаал болсон өдөр “Цэнхэр үст” тэмцэгч Э.Цэрэн багш нарт хандаж дараах шүүмжийг цахим сүлжээнд бичжээ:
Цалингаа нэмүүлэхийн төлөө нэгдсэн багш нараа!
Та бүхэн сайхан амьдрах эрхтэй.
Ардын хүүхдийг алагчлахгүй сургана чиглүүлнэ гэсэн үүрэг өөртөө авч Монгол Улсын ирээдүйн төлөө сонголтоо хийсэн улс!
Та нар яагаад Мүүн, сэнтологи хэмээх харийн гаж муухай урсгал Монголын Боловсролын системд гүнзгий ороод Монголын мянга мянган үрсийн оюун санааг хордуулахад дуугарч жагсаж, нэгдээгүй юм бэ? Яагаад?
Лу. Гантөмөр сайдаа дагаж далдаганаад чухам Боловсрол сайхан болсон гээгүй билүү?
Яагаад Насанбаярын хорт ажлыг өвөр хоорондоо шивнэдэг мөртлөө нийтээрээ ил тод хэлэлцэж, нэгдэж жагсаагүй юм???
Улс орныг чинь цөлмөчихсөн, оюун санааг чинь хордуулсан байна! Цалингаа нэмье гэвэл оффшортонгуудыг шах. Бусдаар наад төсөв чинь хоосорсон, уутаа эргүүлээд ч юм гарахгүй!!!
2017.08.30
Эх сурвалж: facebook.com/tserenenebish