457-2.jpg

2017-11-27 10:48
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 1745 мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн 186, зөрчлийн 1398, согтуугийн 123, зам тээврийн  ослын 261, мэдээлэл бүртгэгдсэнээс 98-ыг нь шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 86 настай эмэгтэй Ч, 62 настай эмэгтэй А, Увс аймгийн харъяат 50 настай эрэгтэй […]

0112.jpg

2017-11-27 10:28
Манай улсын  агаарын замаар  он гарснаас хойш 100 мянга дахь онгоц өчигдөр дайран өнгөрлөө. Уг онгоц “Мюнхен-Шанхай” чиглэлд нислэг үйлдсэн Герман улсын авиа компанийн  “LufthansaDLH726” А-340 дугаартай онгоц байжээ. Энэ жил ганц буулгүйгээр агаарын замаар амжин өнгөрсөн онгоцны тоо 100 мянгад хүрсэн нь энэ аж. Харин хөөрөлт, буулт хийсэн онгоцны тоог нэмбэл энэ статистик нэлээд нэмэгдэх юм байна. Өмнө  хөөрөлт, […]

porter.jpg

2017-11-27 10:06
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны гудамж талбайд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 82 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Мөн зам тээврийн ослоор орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сайханы хөтөл гэх газар Hyundai Porter маркийн автомашин онхолдож, жолооч Т нь нас барсан хэргийг шалгаж эхэлжээ. Түүнчлэн […]

hnagai.jpg

2017-11-27 09:52
БНСУ-д болсон шрим бөхийн олон улсын тэмцээнээс улсын харцага О.Хангай мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд  Монгол Улсын заан М.Өсөхбаяр, Н.Жаргалбаяр, улсын харцага О.Хангай, Х.Гантулга тэргүүтэй бөхчүүд хүч, ур чадвараа сорьсон байна. Сырым бөх нь өвдөглөсөн байдлаас хав дарвөлжин барьц аваад босоод барилддаг гэдгээрээ өөрийн гэсэн онцлогтой юм.

rossiya.jpg

2017-11-27 09:09
ОХУ-ын Засгийн газар ирэх 2018 онд ОХУ-д түр оршин суух гадаад иргэдийн квотыг багасгажээ. Ирэх онд 90360 иргэнд түр оршин суух зөвшөөрөл олгох аж.Энэ нь өнгөрч буй 2017 онтой харьцуулахад гадаад иргэдийн квот багассан гэсэн үг. Түр оршин суух иргэдийн квотыг Холбооны бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны нэгжүүдээс авсан захиалга болон эдийн засаг болоод дүрвэгч, цагаач иргэдийн ерөнхий […]

АТГ-1-1-1.jpg

2017-11-27 09:04
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана. 09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын хуралдаан болно. 09.00 цагт “Эрүүл мэндийн ажилтны  ажлын чанар, хүртээмжийг сайжруулах” уулзалт ЭМЯ-нд болно. 10.00 цагт Уран зургийн галeрейд болно. “Цахлай” хүүхэд хамгаалал, хөгжлийн төслийн нээлт болно. 10.00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд Кубын Элчин сайдын яамнаас ном хандивлах арга хэмжээ болно. 10.00 цагт Архивийн ерөнхий газарт […]

zar.jpg

2017-11-26 17:14
Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол бий. Иймд Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулахаар болсон байна. Өнгөрсөн зун манай орны 80 орчим хувь нь гантай буюу гандуу […]

4554.jpg

2017-11-26 17:05
Монгол эмэгтэй Б.Сарантуяа нь Хойд туйл руу аялахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Тэрбээр 25 хүрэхээсээ өмнө 25 улсаар аялах зорилго тавьжээ. Одоогоор 24 улсаар аялаад байгаа аж. Тэрбээр“The Nomadic Soul” гарааны бизнесийн үүсгэн байгуулсан бөгөөд Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази болон Европын улсуудаар хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон ажиллаж байгаа ажээ.   […]

oyutan-1.jpg

2017-11-26 16:38
11 дүгээр сарын 22-ны өглөө  07.00 цагт үед Амгаланжалбуу овогтой Мягмарсүрэн нь хичээлдээ явлаа гээд гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл тав хоног сураггүй алга болсон манай сайтад хандсан юм. Тэрбээр гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртик, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй гэрээсээ гарсан байна. 171-172 см-ийн өндөртэй […]

16.jpg

2017-11-26 16:34
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил 15 дахь жилдээ болж 2017 онд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах 64375 залуусын төлөөлөл оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Иргэний андгай өргөх” ёслолыг […]