ОХУ-ын Засгийн газар ирэх 2018 онд ОХУ-д түр оршин суух гадаад иргэдийн квотыг багасгажээ. Ирэх онд 90360 иргэнд түр оршин суух зөвшөөрөл олгох аж.Энэ нь өнгөрч буй 2017 онтой харьцуулахад гадаад иргэдийн квот багассан гэсэн үг.
Түр оршин суух иргэдийн квотыг Холбооны бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны нэгжүүдээс авсан захиалга болон эдийн засаг болоод дүрвэгч, цагаач иргэдийн ерөнхий хөдөлгөөнтэй уялдуулан гаргадаг байна.