Манай улсын агаарын замаар он гарснаас хойш 100 мянга дахь онгоц өчигдөр дайран өнгөрлөө. Уг онгоц “Мюнхен-Шанхай” чиглэлд нислэг үйлдсэн Герман улсын авиа компанийн “LufthansaDLH726” А-340 дугаартай онгоц байжээ. Энэ жил ганц буулгүйгээр агаарын замаар амжин өнгөрсөн онгоцны тоо 100 мянгад хүрсэн нь энэ аж. Харин хөөрөлт, буулт хийсэн онгоцны тоог нэмбэл энэ статистик нэлээд нэмэгдэх юм байна. Өмнө хөөрөлт, буулт, өнгөрөлт бүгд нийлээд жилд 100 мянга хүрдэг байсан гэнэ.
Сүүлийн жилүүдэд улсын төсөвт оруулах навигацийн хураамжийн төлбөрийг ИНЕГ давуулан биелүүлж байгаа аж. Жилд 100 мянга орчим онгоц Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх болсон нь үүнд нөлөөлсөн байна.