“TechRadar” хэвлэл 2017 онд зах зээлд гарсан ухаалаг гар утасны чансааг тодорхойлжээ. Ингээд Топ-15 гар утсыг сэтгүүлийнхээ сайтад нийтэлсэн байна.

Шинэ гар утасны нэг, хоёрдугаар байрт Samsung корпорацийн Galaxy S8, Galaxy S8 Plus гар утас орсон байна. Шинжээчид энэ гар утасны чанар, хурд, дизайн зэргийг өндрөөр үнэлжээ. Харин гуравдугаарт Google Pixel 2 “зах зээл дээрх шилдэг камер, шилдэг дэлгэц”-ээр багтсан байна.

Apple компанийн бүтээгдэхүүн тэргүүлэгчдийн жагсаалтад багтаж чадаагүй нь дуулиан тарьж байна. Гэхдээ дөрөвдүгээрт бичигдсэн iPhone Х-ийг сэтгүүлчид “хэтэрхий үнэтэй” гэсэн ч дэлгэц нь сайн, хүчтэй цэнэглэлттэй гэж магтсан байна. iPhone 8 Plus жагсаалтын 9 дүгээрт орсон гэнэ. Шинжээчид “утасгүй цэнэглэлт, хүчтэй зай, хуучирсан дизайн, хэтэрхий үнэтэй” гэж үнэлжээ.

Түүнчлэн жагсаалтад Huawei Mate 10 Pro, Samsung Galaxy Note 8, LG V30, LG G6, OnePlus 5T, Google Pixel 2 XL, Sony Xperia Premium, HTC U11, iPhone 8, Honor 9 зэрэг утас багтжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн