Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад нийт 1745 мэдээлэл иржээ. Үүнээс гэмт хэргийн 186, зөрчлийн 1398, согтуугийн 123, зам тээврийн  ослын 261, мэдээлэл бүртгэгдсэнээс 98-ыг нь шалгаж байна. Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух 86 настай эмэгтэй Ч, 62 настай эмэгтэй А, Увс аймгийн харъяат 50 настай эрэгтэй Б нар угаартсан байдалтай нас барсан байжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Хүйтний улиралд иргэд унтахдаа гал түлэхдэ  аюулгүй байдлаа шалгаагүйгээс болон машиндаа угаартаж нас барах тохиолдол гарах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн