Долоо хоног бүрийн даваа гарагт аймаг сумын удирдлагууд өнгөрсөн 7 хоногт хийсэн ажил болоод энэ 7 хоногт хийх ажлаа тайлагнадаг уламжлалтай. Өнөөдөр /2017.11.27/ өглөөний 08.30 минутад шуурхай хурал 85 хувийн ирцтэй эхэлж аймгийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга дараах үүрэг даалгавар өгсөн юм. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сайн судалж өдөр тутмынхаа ажилд ашиглах, мал бүхий иргэдтэй хийх уулзалтад холбогдох удирдлагууд анхаарал хандуулж ажиллах, төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид болон удирдлагууд ёс журмаа чанд сахиж хувцаслалтдаа анхаарал хандуулах, төрийн ажлыг цалгардуулалгүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийж хэрэгжүүлэх, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж зам давааны цасыг арилгах, албан байгууллагууд 50 метр орчмынхоо газрын цасыг цэвэрлэх, энэ 7 хоногт хийхээр төлөвлөгдсөн ажлаа бусад хэлтэс агентлагууддаа мэдээлэх харилцан нэгнийхээ хийж байгаа ажлыг дэмжин ажиллах, эхлүүлсэн ажлынхаа төгсгөлийг харах түүнийгээ иргэддээ мэдээлж байх хэрэгтэйг үүрэг болгосон юм гэж Дархан- Уул аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн