uliastsai-1280x960.jpg

2022-08-05 11:05
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон. Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.   Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд […]

danshig.jpg

2022-08-05 10:21
Аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүн болсон “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмын үйл ажиллагаа энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Үүнтэй холбоотойгоор иргэд, жуулчдад Хүй долоон худаг руу зорчих нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх юм. Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “МУБИС- Хүй долоон худаг” чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний ХҮЙ […]

Ard-ayush.jpeg

2022-08-05 10:00
Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 2022.08.05-ны 22:00 цагаас 08.08-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаах үед Цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцоно уу.                   […]

үер.png

2022-08-05 09:39
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино […]

dash.jpg

2022-08-05 08:35
Наймдугаар сарын 6, 7 буюу ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам болно. Энэ үеэр хязаалан болон их насны морьдын уралдаан, жороо морины уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комисс өчигдөр хуралдлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурдан морины уралдаан зохион […]

ugluu1.jpg

2022-08-05 07:00
Өглөө эртлэн босох нь их зүйлийг амжуулах, өөртэйгөө ярилцах, эрч хүчтэй байх зэрэг олон ач холбогдолтой болохыг уншигч та цөөнгүй удаа сонсож байсан байх. Харин эрт босно гэдэг тийм ч хялбар зүйл биш учраас нойрмоглохгүйгээр өглөөг хэрхэн аз жаргалтайгаар эхлүүлэх тухай дараах арга замуудыг та бүхэнд зөвлөж байна. Сэрээд 15 минутын турш сунгалтын дасгал хийгээрэй […]

ub.jpg

2022-08-05 06:00
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 2022 оны 08-р сарын 04-ний 20 цагаас 08-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд, […]

tele.png

2022-08-04 17:15
Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж […]

sar.jpg

2022-08-04 16:31
“Төрөөд сар болж байгаа хүүг өргүүлнэ. Авах хүн байвал аваарай. Тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн зар фэйсбүүк дэх зарын групп хуудсанд тавигджээ. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага бусад холбогдох байгууллагуудтай хамтран шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар албаны эх сурвалж хэллээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тухайн хэрэг дээр ажиллаж эхэлсэн байна.

australia.jpg

2022-08-04 16:28
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад Суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, хатагтай Кэйти Смитийг хүлээн авч уулзаж Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Монгол Улс болон Австрали Улсын Засгийн газар хооронд харилцан […]