Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км засмал зам тавихаар болсон.

Энэ хүрээнд өнөө орой буюу наймдугаар сарын 5-ны 23:00 цагаас 14-ний өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийх гэж байгаа юм.

 

Үүнтэй холбогдуулан дээрх хугацаанд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орох гэж байна. Тодруулбал,

  • Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.
  • Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.
  • Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.

Иймд иргэд та бүхэн зам хаах хугацаанд Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн авто бааз”, Ч:36 “Гачуурт  – Офицеруудын ордон – Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.

                                     Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн