image-1-1280x668.jpeg
2023-03-22 13:29
Казах түмэндээ “Нарны баяр – Наурызын баяр”-ын мэнд дэвшүүлье. Казах угсаатны: 77.0 хувь нь Баян-Өлгий аймагт, 9.0 хувь нь Улаанбаатар хотод, 8.5 хувь нь Ховд аймагт, 2.2 хувь нь Дархан-Уул аймагт, Үлдсэн 3.3 хувь нь бусад аймгуудад амьдарч байна. Казак угсаатан хүмүүсийн насны бүлгээр үзвэл: 0-14 насны хүүхдүүд 34,5% 15-24 насны залуус 17,2% 25-34 насны […]

99-1280x1439.jpg
2023-03-22 13:08
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нийт 1708 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1254 гэмт хэргийн шинжтэй 77 дуудлага, мэдээлэл байна. Мөн үүнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 102, хүний биед халдсан 45, хулгайн гэмт хэрэгийн 25 дуудлага тус тус бүртгэгдсэн байна. ЦЕГ

-хороо.jpg
2023-03-22 11:20
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, […]

56.jpg
2023-03-21 16:17
Орчин цагт хүүхдэд нэр сонгохдоо аль болох богино нэр сонгодог болсон тэгвэл “Статистикийн мэдэллийн нэгдсэн сан”-ийн хүний нэртэй холбоотой мэдээллээс үзэхэд монголын хамгийн урт нэр нь 39 үсэгтэй.   Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо 39 үсэгтэй   Лимбэнэгшигмичигболджалбааданзанравжаа 38 үсэгтэй   Доржсүрэнжанцанхорлоонэргүйбаатар 33 үсэгтэй   Галтамьдралгайхамшигтесөнхүслэн 31 үсэгтэй   Албертоарсланбаатарбеттенкоурт 30 үсэгтэй   Максимиланалександрбодьгэрэл 28 үсэгтэй Мөн түүнчлэн хамгийн […]

.jpg
2023-03-21 13:00
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнийг томилохтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Бүртгэл: 2023 оны 04 дүгээр сарын 07-ны […]

55.jpg
2023-03-21 12:18
Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно. Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд […]

336928849_180304187663168_6568607484280101366_n.jpg
2023-03-21 10:45
Ерөнхий боловсролын сургуулиудад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бий болгох замаар сурагчдыг аюулгүй, эрүүл хүнсээр хангахаар зорьж байна. Энэ зорилтын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэх юм. Төслийг 10 сургуульд хэрэгжүүлнэ. БШУЯ

1-1280x720.jpg
2023-03-21 10:28
БОАЖ-ын Сайдын “ЭРҮҮЛ – ЦЭВЭР ОРЧИН” бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 94 нүхэн жорлонг буулган ажиллав. Тус газарт нийт 189 нүхэн жорлон тоологдсон ба одоогоор 49 хувийн хэрэгжилттэй байна. Үлдсэн нүхэн жорлонг 4 сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж байна. БОАЖЯ