Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг сэргээлээ

2024-03-18 15:221min0
432637313_718379160471359_4959407502351692029_n

Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал 2024 оны 03-р сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар ЁЗСХЗ-д тус зөвлөлийн дүрмийн дагуу хүсэлт дахин ирүүлсэн улсын заан Б.Серикийн өргөдлийг хэлэлцсэн байна. Б.Серик нь ёс зүйн алдаа зөрчил гаргаж, МҮБХ-ны ЁЗСХЗ-өөс барилдах эрхээ тодорхой хугацаагаар түдгэлзүүлээд байсан.

Монгол Улсын заан Б.Серик ёс зүйн зөрчилдөө хариуцлага тооцуулсны дараа нийгэм, олон нийтийн мэдээллийн сүлжээнд, мөн бөхийн хамт олны дунд өөрийн үйлдлийн талаар болон авсан арга хэмжээтэй холбоотой ямарваа нэгэн буруу ташаа мэдээ, мэдээлэл гаргах, бусдаас бурууг хайх, буруутгах зэрэг үйлдлүүдийг гаргаагүй, өөрийн алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, бодитой дүгнэлт хийн гэмшиж, эерэг хандлагыг харуулсан бөгөөд түүний хүсэлтийг хэлэлцэн ЁЗСХЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар барилдах эрхийг 2024 оны 03-р сарын 18-ны өдрөөс сэргээх шийдвэрийг гаргав.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй