Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, томоохон осол гарсан. Энэ үеэр долоон хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохирсон. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж буй.
Энэ хүрээнд нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийсэн. Тодруулбал, тухайн галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах бөгөөд нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргах юм байна.
Харин тус ослын нэгдсэн дүгнэлт өнөөдөр гарна.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байв.
Эх сурвалж: https://eguur.mn/481599/ Д. Мөнхбат