холодно1-1024x758.jpg

2021-01-21 12:58
2021 оны 01 дүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Энэ сарын 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, […]

utaa-4.jpg

2021-01-21 12:54
Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь “Таван Толгой Түлш” ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм. Хяналт шалгалтын чиглэл: Үйлдвэрлэлийн технологийн процесс, хөдөлмөрийн […]

coronavirus-covid-19_t20_b6eBdk-1024x683.jpg

2021-01-21 12:46
Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Ковид-19 вируст халдварын 10 гаруй кластер өвчлөл бүртгэгдсэн байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ. Тодруулбал, Иргэн Д-ийн голомтоос гэр бүл, үзвэр үйлчилгээ, караоке, буяны ажил, найз нөхдийн хүрээнд нийт 48 тохиолдол бүртгэгдсэн. Төмөр замын голомтоос гурван байршилд 16 тохиолдол, […]

GJ1A0790-1024x683-1024x683.jpg

2021-01-21 11:42
Нийслэлийн Налайх дүүрэгт 17 настай охин таван давхрын тагтнаас унаж бэртжээ. Тодруулбал, Налайх дүүргийн 8 дугаар хорооны “Нисэх”-ийн байр 9 давхар орон сууцны барилгын 5 дугаар давхрын тагтаас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 01.20-ны өдрийн 20:35 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 1 км зам туулан 20:37 […]

husut.jpg

2021-01-21 11:25
Нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12,940 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,584 болсноос дотоодын халдварын тоо 1082 боллоо. Үүнээс 995 нь […]

5f916c1f02e8bd753c1451bc.png

2021-01-21 11:12
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Нэгдүгээр сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид  12,940  хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 16 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,584 болсноос дотоодын халдварын тоо 1082 боллоо. […]

50_original-1024x678-1024x678.png

2021-01-21 10:49
Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 550 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор тус газарт 492 хэрэг шалгагдаж байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст энэ сарын 11-15-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 59 гомдол, мэдээллийг шалгажээ. […]

tom.jpg

2021-01-21 10:49
2021 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоожээ. Шалгалтын бүртгэлийг 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар бүртгэнэ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Шалгалттай холбоотой […]

DSC7017-1024x683-1024x683.jpg

2021-01-21 10:33
Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа. Тус танхимыг байгуулах болзолт уралдааныг зарлан эхний гурван байрт шалгарсан сургуулиудын захирлыг “Дэлхийн зөн-Монгол” […]