Дэлхийн банкны “2030 усны нөөцийн бүлэг”-ийн удирдах зөвлөлийн ээлжит хурал цахимаар зохион байгуулагдаж Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо орчмын хөрсний ус болон СЭМҮТ-ийн цэвэршүүлсэн усыг Амгалан дулааны станцад ашиглах зэрэг асуудлыг өчигдөр хотын Захирагчийн ажлын албаны хурлаар хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Барилгын хөгжлийн ордонд Дэлхийн банкны “2030 усны нөөцийн бүлэг”-тэй хамтран саарал ус ашиглах технологийг суурилуулаад байгаа боловч COVID-19 цар тахлын улмаас ашиглалтанд оруулж чадаагүй байгаа юм.
Энэ онд “2030 усны нөөцийн бүлэг” нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газарзүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтарч, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо орчмын хөрсний ус болон СЭМҮТ-ийн цэвэршүүлсэн усыг Амгалан дулааны станцад ашиглах талаар судалгаа хийх, Улаанбаатар хот орчмын газрын доорхи усны мониторинг сүлжээ байгуулах ажлыг эхлүүлнэ.
Эх сурвалж: УБ хотын ЗАА